Монгол, Энэтхэгийн 'хөрш'-ийн харилцаа

Autor: Наран Э
Jazyk: mongolština
Rok vydání: 2011
Předmět:
Zdroj: Олон улс судлал, Pp 44-50 (2011)
Druh dokumentu: article
ISSN: 2312-4512
2663-7871
89636775
DOI: 10.5564/jis.v3i3.1881
Popis: Монгол Энэтхэгтэй шашин соёлын онцгой харилцаатай байсан түүхтэй. Хоёр улс 1955 онд дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улсын ардчилал шинэтгэлээс хойш Монгол Улс хөгжиж байгаа ардчилсан тогтолцоотой их гүрэн Энэтхэгтэй харилцах харилцаа өсөн дээшлэх үед орлоо. Монгол, Энэтхэгийн буддын шашны өнө удаан соёлын харилцаан дээр үндэслэж, хоёр улс “оюун санааны хөрш”-ийн харилцаа тогтоов. Монголын тал Энэтхэг бол Монголын “чухал түнш бөгөөд гурав дахь хөрш” гэж үзэж байна. Энэ өгүүлэлд Монгол, Энэтхэгийн шашин соёлын харилцааг товч тайлбарлахын зэрэгцээ хоёр улсын цэргийн харилцаа, аюулгүй байдлын хамтын ажиллагаа болон Монгол, Энэтхэгийн харилцаан дахь Америкийн хүчин зүйл, түүний Хятадад үзүүлэх нөлөөг шинжлэн авч үзсэн.
Databáze: Directory of Open Access Journals