Японы тогтвортой аялал жуулчлалын бодлого ба экотуризм

Autor: Саранчимэг Б
Jazyk: mongolština
Rok vydání: 2018
Předmět:
Zdroj: Олон улс судлал, Pp 62-73 (2018)
Druh dokumentu: article
ISSN: 2312-4512
2663-7871
DOI: 10.5564/jis.v0i1.991
Popis: Орчин үед дэлхий дахины хөгжлийн ерөнхий чиг хандлага нь зохистой хэрэглээг төлөвшүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг бий болгох, улс орнууд өөр өөрийн өвөрмөц шинж төрх, баялгаа хадгалах замаар “ногоон” хэв загварт шилжиж байна. Ийм нөхцөлд дэлхийн улс орнуудын эдийн засгийн тулгуур салбарын нэг болж, асар хурдацтай хөгжиж буй аялал жуулчлалын салбарт эерэг, сөрөг нөлөөлөл ихээхэн гарсан байна. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд хамгийн ихээр өртөгдөж, үндсэн шинж чанараа алдаж байдаг зүйлсүүд нь байгаль орчин, хүн ардын соёл, уламжлалт зан заншил буюу тухайн улс үндэстний бусад улс үндэстнээс ялгарах илэрхийлэл болдог үнэт зүйлс юм. Ногоон хөгжлийн загварыг салбар бүртээ үр дүнтэй хэрэгжүүлж буй Япон орны аялал жуулчлалын салбарыг судлах нь тогтвортой хөгжлийн зарчмаар алхаж буй Монгол орны хувьд “Өнөөдрийн жуулчдын харж, мэдэрч буй зүйлийг, маргаашийн жуулчид тэр л байдлаар нь харж мэдрэх ёстой” гэсэн товч бөгөөд тодорхой зарчим биелэлээ олоход жаахан ч гэсэн тус нэмэр болох болов уу.
Databáze: Directory of Open Access Journals