Монгол, Японы дипломат харилцаа: гүнзгийрэл, чиг хандлага

Autor: Сэржав Б
Jazyk: mongolština
Rok vydání: 2018
Předmět:
Zdroj: Олон улс судлал, Pp 5-23 (2018)
Druh dokumentu: article
ISSN: 2312-4512
2663-7871
DOI: 10.5564/jis.v0i1.987
Popis: Монгол Улс Япон улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 45 жилийн хугацаа улиран одлоо. Энэ харилцаа Хүйтэн дайны үе болон социалист системийн уналтаар Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжин цоо шинээр хөгжлийн гарааг эхэлсэн огцом хувьсал бүхий өвөрмөц түүхэн цаг хугацааны сорилтыг туулж, хамтын ажиллагаа өргөжив. Эдүгээ хоёр орны харилцаа Иж бүрэн түншлэлийн харилцаанаас Стратегийн түншлэл, Эдийн засгийн түншлэлийн түвшинд хүрч гүнзгийрэн хөгжиж байна. Эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн дунд хугацааны шинэ хөтөлбөрийн хэрэгжилт нь хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн өргөн боломжийг бүтээлчээр ашиглаж Япон улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүний технологи, ноу хау, шилдэг туршлага, менежментийг өөрийн онцлогт тохируулан нэвтрүүлэх, түүний үндсэн дээр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг бататгах, улс орныг авч явах үндэсний боловсон хүчнээ бэлтгэх зэрэг өргөн хүрээтэй бололцоог олгож байна.
Databáze: Directory of Open Access Journals