Hydrochemical study of the wells water in Dornogobi province
Autor: | Amarjargal Ichinnorov, Gombosuren Odontuya, Ganpurev Dulamsuren, Zolboot Buyanjargal, Battulga Dariimaa, Otgonbayar Khureldavaa, Andarai Tsiiregzen, Dolgorjav Oyuntsetseg |
---|---|
Rok vydání: | 2022 |
Předmět: | |
Zdroj: | Bulletin of the Institute of Chemistry and Chemical Technology. :40-47 |
ISSN: | 2708-1109 2414-0597 |
DOI: | 10.5564/bicct.v10i10.2593 |
Popis: | This study aimed to assess water quality depending on a detailed study of the well waters for drinking purposes in Dornogobi province and show the result of the study to local residents. 39 well water samples were collected from 12 sums of Dornogobi province. Determinations of all samples are performed by water quality parameters such as radiological, physicochemical, and chemical compositions. The results were compared with the national standard (MNS 0900:2018) and with World health organization (WHO, 2017) guidelines for drinking water quality. The chemical data demonstrates that the well waters were neutral to alkaline (pH 7.55-8.50), total hardness was softened to very hard (0.90-12.20 meq/L) and mineralization was fresh to brackish (TDS 445.75-2666.22 mg/L). The hydrochemical data indicates that 39 well waters belong to the Cl- , SO4 2+ -Na+ ; HCO3 - , Cl- -Na+ ; HCO3 - -Na+ , Ca2+ type of water. Also following these well waters that 19 with arsenic, 9 with selenium, 11 with strontium, 18 with fluoride, and 22 with uranium were overrated by the permissible concentration of MNS 0900:2018 for the following microelement properties. In the study result, 38 well waters were unsuitable for drinking water by their permissible value such as total hardness, mineralization, As, Se, Sr, F, and U of national standard. It shows that well waters are caused by the rock-water interaction area indicated by hydrochemical processes. Дорноговь аймгийн гүний худгуудын ундны усны гидрохимийн судалгаа Хураангуй: Бид энэ удаагийн судалгаагаар Дорноговь аймгийн иргэдийн унд, ахуйн хэрэгцээндээ ашиглаж буй гүний худгийн усанд гидрохимийн нарийвчилсан судалгааг явуулсны үндсэн дээр усны чанарыг үнэлэх, мөн иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах зорилгоор энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Энэхүү судалгаанд тус аймгийн 12 сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийн 39 гүний худгийн усны физик-хими, химийн найрлага, бичил элемент болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтийн үр дүнг Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны стандарт MNS 0900:2018 болон Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан улс орнуудын мөрддөг ундны усны стандарт шаардлагатай харьцуулан тодорхойлсон болно. Судалгаанд хамрагдсан гүний худгуудын усны pH 7.55-8.50 буюу саармагаас шүлтлэг орчинтой, нийт хатуулаг 0.90-12.20 мг-экв/л буюу маш зөөлнөөс маш хатуу, нийт эрдэсжилт 445.75-2666.2 мг/л буюу цэнгэгээс давсархаг, Cl- , SO4 2+ -Na+ ; HCO3 - , Cl- -Na+ ; HCO3 - -Na+ , Ca2+ -ийн төрлийн холимог найрлагатай гүний ус зонхилж байна. Харин бичил элементийн шинжилгээгээр Сайншанд, Алтанширээ, Замын-Үүд, Мандах, Өргөн, Хатанбулаг, Иххэт, Улаанбадрах, Хөвсгөл гэсэн 9 сумын 18 худаг хүнцэл (As), 9 худаг селен (Se), 11 худаг стронци (Sr), 18 худаг фтор (F), 22 худаг уран (U)-ны агуулгаараа ундны усны стандартын дээд утгаас хэтэрсэн байна. Дорноговь аймгийн ундны усны гидрохимийн шинжилгээний үр дүнгээс харахад 38 гүний худгийн ус нь хатуулаг, эрдэсжилт ихтэй түүнчлэн As, Se, Sr, F, U гэх мэт элементүүд стандартаас их агуулагдаж байна. Энэ нь тухайн орчны геологийн тогтоц, гидрогеологийн нөхцөл болон чулуулгаас хамаарч ус, чулуулгийн харилцан үйлчлэлд орж байгааг тодорхойллоо. Түлхүүр үг: ундны ус, бичил элемент, гүний худаг, химийн найрлага, фтор |
Databáze: | OpenAIRE |
Externí odkaz: |