Кварц агуулсан чулуулаг дээжний даралтын нөлөөн дэх кристалл бүтцийн өөрчлөлт болон үлдэгдэл микро деформацын судалгаа
Rok vydání: | 2022 |
---|---|
Zdroj: | Физик сэтгүүл. 28:15-20 |
ISSN: | 2790-8321 2311-1097 |
DOI: | 10.22353/physics.v28i510.650 |
Popis: | Уг судалгааны ажлаар Монгол-Алтайн нурууны Онгон-Улаан уулны (43°28'30.9"N99°18'40.8"E) кварц агуулсан поликристалл чулуун дээжний кристалл бүтцийгдаралтаас хамааруулан судалсан. Монгол орны өмнөд хэсгээр хүчтэй тектоникмөргөлдөөний нөлөөнд орсон бөгөөд одоог хүртэл газар хөдлөлийн идэвхитэй бүснутагт хамаардаг байна [1]. Иймээс уг судалгааны дээж нь кристалл бүтцийн хувьдхүчтэй деформацад орсон юм. Дээжний кристалл бүтцийн судалгааг рентген бүтцийнанализийн үр дүнд цахиурын давхар исэл (quartz-SiO2), төмөр, магни, хөнгөн цагаанысиликатын гидроксид (clinochlore 1-(Mg,Fe)6(Si,Аl)4O10(OH)8), кали хөнгөн цагаанысиликатын гидроксид (illite 2-(K,H3O)Al2Si3AlO10(OH)2), натри, кальц, хөнгөн цагаанысиликат (anorthite-(Na0.45Ca0.55)(Al10.55Si2.45O8)) хэмээн тодорхойлсон.Судалгааны ажлын зорилго нь кристалл бүтцийн эгэл торд үүсч буй деформац болонүлдэгдэл деформацын судалгааг нейтрон сарнилын аргаар судлах бөгөөд энэ нь томширхэглэг бүхий бүтэцтэй геологийн дээжний бүтэц дэх деформацын хэмжээгтодорхойлоход үр дүнтэй, хүчтэй хэрэгсэл болж өгдөг байна [2]. Иймээс угхэмжилтийг нисэлтийн хугацааны нейтрон сарнилын тусламжтайгаар өндөрнарийвчлалтай хэмждэг ба энэ нь нейтроны материалын гүнд нэвтрэх чадварөндөртэйгөөс шалтгаалдаг. Кристалл бүтцийн эгэл торын хавтгай хоорондын зайнөөрчлөлт нь Брэггийн пикийн байрлалын шилжилтээр тодорхойлогддог [3, 4, 5].Хэмжилтийг ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн ИнститутынНейтроны Физикийн Лабораторын ИБР-2М импульст реакторын тусламжтайгаарЭПСИЛОН нейтрон сарнилын дифрактометрээр гүйцэтгэсэн.Чулуун дээжний (Ø=31 мм, l=60 мм) деформацын хэмжилтэнд уг дифрактометрийндаралтын төхөөрөмжийг ашигласан бөгөөд дээжнийг нэг тэнхлэгийн дагуу 5, 10, 15,25, 35 болон 45 МПа даралтын нөлөөнд оруулан кристалл бүтцийн деформацынхэмжилтийг гүйцэтгэсэн бөгөөд даралтын нөлөө тус бүрийн дараах үлдэгдэлдеформацыг дифракцын хэмжилтийг үр дүнгээр тодорхойлсон. Ритвельдийнанализаар [6, 7, 8] дифракцын үр дүнг боловсруулан, эгэл тор дахь даралтын нөлөөндэх болон үлдэгдэл деформацын хэмжээг кварц фазын кристаллографын таван өөрхавтгайн хувьд ((020), (101), (211), (131) болон (112)) тооцоолон гаргасан. |
Databáze: | OpenAIRE |
Externí odkaz: |