Popis: |
We conducted the study of physico-chemical characteristics as hydrochemical composition and micro-elements in submineral water samples from Khuvsgul (WS1, WS2), Arkhangai (WS3-WS5), Khentii (WS6-WS11) and Dornogovi (WS12) provinces in 2017 and 2018. The pH data of submineral water in the Central part (WS1-WS5) were determined as 7.21 to 7.65, but in the East part (WS6-WS12) were showed less acidic as 5.68 to 7.86. The elec-trical conductivity (EC) and oxidation-reduction potential (ORP) in submineral water samples were ranged from 10.1 to 56.5 mS/m and -236 to 184 mV, respectively. Specifically, ORP in samples WS1, WS8 and WS10 were -236 mV, -22 mV and -56 mV, which are indicates the reducing property of samples. The hydrogeochemical results indicate that WS1-WS4 and WS6 submineral water are belong to the HCO3-Ca-Mg type, but WS5, WS7-WS10 and WS12 are belong to the HCO3-Ca-Mg-Na type water. The WS11 submineral water is alone belonging to the HCO3-Na-Ca type. Based on the geochemical compositions, the all studied submineral water were belong to the rock dominating area which were enriched by rock-water interaction. The radioactivity concentrations of 222Rn and its decay products 214Pb and 214Bi in samples WS11 and WS12 were 241-339 Bq/l and 307-315 Bq/l, 268-371 Bq/l, respectively. Thus, such submineral water is classifying to the radon-containing mineral water. Төвийн болон зүүн бүсийн рашаан төст булгуудын химийн найрлагын харьцуулсан судалгаа Хураангуй: Энэхүү судалгаагаар Хөвсгөл (WS1, WS2), Архангай (WS3-WS5), Хэнтий (WS6-WS11), Дорноговь (WS12) аймгуудын 2017, 2018 онуудад цуглуулсан рашаант төст булгуудын усны дээжинд физик-химийн үзүүлэлт болон микроэлементүүдийн шинжилгээ хийж, химийн найрлагыг тодорхойлсон. Төвийн бүсийн рашаант төст (WS1-WS5) булгуудын ус нь саармагаас сул шүлтлэг (рН-7.21-7.65) байхад зүүн бүсийн рашаант төст (WS6-WS12) булгуудын ус нь сул хүчиллэгээс сул шүлтлэг орчинтой (5.68-7.86) байгаа ба цахилгаан дамжуулах чанар (EC) нь 10.1-56.5 mS/m, исэлдэн ангижрах потенциал (ORP) -236-184 mV байна. Эдгээрээс WS1, WS8, WS10 зэрэг рашаан төст булгийн усанд ORP нь -236 mV, -22 mV, -56 mV илэрсэн нь бусад рашаан төст булгуудаасаа ихээхэн онцлогтой бөгөөд эдгээр уснууд нь ангижрах шинж чанартай байгааг илтгэж байна. WS1-WS4, WS6 зэрэг рашаант төст булгийн ус нь HCO3-Ca-Mg-ийн төрлийн байхад WS5, WS7-10, WS12 рашаан төст булгийн уснууд нь HCO3-Ca-Mg-Na-ийн төрлийн холимог найрлагатай, харин зөвхөн WS11 рашаан төст булгийн ус нь HCO3-Na-Ca-ийн төрлийн усны ангилалд тус тус багтаж байгааг тодорхойлсон. Судалгаанд хамрагдсан рашаан төст булгуудын ус нь Гиббсийн диаграмаар чулуулаг давамгайлсан бүсэд оршиж байгаа бөгөөд эдгээр рашаан төст булгууд нь ус-чулуулгийн харилцан үйлчлэлд орж байгааг харуулж байна. WS11 болон WS12 рашаан төст булгуудын усанд цацраг идэвхит 222Rn (241-339 Бк/л) болон түүний задралын бүтээгдэхүүн болох 214Pb (307-315 Бк/л), 214Bi (268-371 Бк/л) илэрсэн нь бусад рашаан төст булгуудаас онцлог бөгөөд радонтай рашааны ангилалд хамаарагдаж байна.Түлхүүр үг: Рашаан төст булаг, микроэлемент, химийн найрлага, цацраг идэвх, радон |