Comparative study of some standardization parameters of two samples of Aquilegia sibirica L. aerial parts
Autor: | Odontuya G, Nomin M |
---|---|
Rok vydání: | 2020 |
Předmět: | |
Zdroj: | Bulletin of the Institute of Chemistry and Chemical Technology. :20-25 |
ISSN: | 2708-1109 2414-0597 |
DOI: | 10.5564/bicct.v0i8.1473 |
Popis: | The aerial parts of Aquilegia sibirica L. were prepared from two different plant-geographical regions of Mongolia. Some main qualitative control parameters and a quantitative analysis of main biological active compounds of these samples were studied for a standardization of this drug. The aerial parts of Aquilegia sibirica L. were collected on June 26, 2006 at the Altai mountains, steppe, Gobi-Altai aimag, Khantaishir range, Yalaatin am (N46о105’, E97о004’) and on June 23, 2019 at the Khyangan mountains, meadow, Selenge aimag, Mandalsoum, Thunkhel village (N48o63’, E106o79’). As a result of the study, the total moisture content of the samples collected from Gobi-Altai and Selenge aimags were 8.25 ± 0.31% and 8.45 ± 0.13%, the total ash was 8.85 ± 0.17% and 9.71 ± 0.21%, and the acid insoluble ash was 0.95 ± 0.05% and 0.99 ± 0.26%, the water-extracted compounds were 26.24 ± 0.85% and 25.67 ± 0.53%, respectively. According to the analysis of main biological active compounds of these samples, the total phenolic compounds 2.8 ± 0.05% and 2.5 ± 0.05% (gallic acid equivalents), the total flavonoids 3.6 ± 0.13% and 3.67 ± 0.06% (isocytisoside equivalents), and the total tannins 0.79 ± 0.03% and 0.55 ± 0.03% (pyrogallol equivalents) were determined, respectively. Study of qualitative control parameters and quantitative analysis of main biological active compounds of this plant drug collected from different regions gave comparable results. Сибирь удвал (Aquilegia sibirica L.) ургамлын газрын дээд хэсгийн хоёр дээжийн стандарчиллын зарим үзүүлэлтийн харьцуулсан судалгаа Хураангуй: Манай оронд ургадаг Сибирь удвал ургамлын газрын дээд хэсгийг ургамал газар зүйн ангиллын хоёр өөр бүс нутгаас бэлтгэсэн бөгөөд энэхүү эмийн түүхий эдийн стандартчиллын гол үзүүлэлт болох чанарын хяналтын тоон үзүүлэлтүүд, биологийн идэвхт гол нэгдлүүдийн тооны шинжилгээг харьцуулан судлав. Бид Сибирь удвал ургамлын газрын дээд хэсгийг 2006 оны 06-р сарын 26-нд ургамал газар зүйн Монгол Алтайн уулын хээрийн тойрогт орших Говь-Алтай аймаг, Хантайширын нуруу, Ялаатын ам (N46о105’, E97о004’), 2019 оны 06-р сарын 23-нд Хянганы уулын нугат хээрийн тойрогт орших Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл тосгоноос (N48o63’, E106o79’) тус тус түүж, шинжилгээнд бэлтгэв. Бидний судалгааны үр дүнд Говь-Алтай ба Сэлэнгэ аймгаас түүж бэлтгэсэн дээжийн нийт чийг 8.25±0.31% ба 8.45±0.13 %, нийт үнс 8.85±0.17 % ба 9.71±0.21 %, сулруулсан хлорт устөрөгчийн хүчилд үл уусах үнс 0.95±0.05 % ба 0.99±0.26 %, усанд хандлагдах бодисын тоо хэмжээ 26.24±0.85 % ба 25.67±0.53 % байв. Энэ ургамлын биологийн идэвхт гол нэгдлүүдийн тооны шинжилгээний дүнд нийт фенолт нэгдэл галлын хүчилд шилжүүлснээр 2.80±0.05 % ба 2.50±0.05 %, нийт флавоноид изоцитизозидод шилжүүлснээр 3.60±0.13 % ба 3.67±0.06 %, нийт идээлэгч бодис пирогаллолд шилжүүлснээр 0.79±0.03 % ба 0.55±0.03 % болохыг тус тус тодорхойлов. Ургамал газар зүйн өөр өөр бүс тойргоос бэлтгэсэн ургамлын - эмийн түүхий эдийн чанарын хяналтын тоон үзүүлэлтүүд ба биологийн идэвхт гол үйлчлэгч бодисуудын тоо хэмжээ ойролцоо дүнтэй байгааг тодорхойлов. Түлхүүр үг: Сибирь удвал, чанарын хяналтын тоон үзүүлэлтүүд, фенолт нэгдэл, флавоноид, идээлэгч бодис |
Databáze: | OpenAIRE |
Externí odkaz: |