Popis: |
Цэгэн гэрэл үүсгэгч (ЦГҮ) дэлгэц нь хар цагаан Spatial Light Modulator (SLM) ашигладаг учраас хар цагаан гурван хэмжээст (3D) дүрс үүсгэдэг. Өндөр үнэтэй өнгөт SLM ашиглахгүйгээр хар цагаан 3D дүрс үүсгэдэг ЦГҮ дэлгэцийн гэрэл үүсгэгчийн өнгийг улаан, ногоон, цэнхэр (RGB) болгосноор хар цагаан ЦГҮ дэлгэц нь өнгөт 3D дүрсийг үүсгэдэг болох юм. Хоёр болон түүнээс дээш тооны ялгаатай өнгийн 3D дүрс үүсгэдэг өнгөт ЦГҮ дэлгэцийг хэрэгжүүлэхдээ RGB гэрэл үүсгэгчийн өнгө болон SLM-д үзүүлэхElemental Image (EI)-үүдийг 15 Гц давтамжтайгаар синхрон удирдаж ажиллуулсан. Ингэснээр хүний нүд ялгаатай өнгөтэй 3D дүрсүүдийг харж чадсан. Бид RGB гэрэл үүсгэгч ашиглан түүнийг SLM-тэй синхрон удирдсанаар өнгөт ЦГҮ дэлгэцтэй болсон бөгөөд өнгөт SLM ашиглаагүй учраас бага өртгөөр, хялбар аргаар шийдвэрлэсэн давуу талтай. |