Popis: |
We approached the elemental analysis of physico-chemical composition of some cold mineral water with CO2 which is therapeutically active properties in traditional medicine. In this study, we collected carbonic dioxide containing cold mineral waters such as Ulaanbaatar, Janchivlan, Uvur-Elgen, Zurt, Lam, Uvdug, Tsavchir 3 bulag, Khalzan-Uul in August 2018, and characterized on site and in laboratories for the volatile ion and physico-chemical parameters. The studied mineral waters were showed a total mineralization as 0.17-7.15 g/l, , and biological active ingredients such as CO2, Fe2+ and H4SiO4 determined as 0.21-1.3 g/l, 7.1-61.6 mg/l and 30.51-73.16 mg/l, respectively. The pH data of carbonic dioxide containing cold mineral waters were showed less acidic as 5.11 to 6.1. The oxidation-reduction potential (ORP) of Ulaanbaatar, Uvur Janchivlan, Lam and Khalza-Uul were ranged between -21 to – 78 mV with a highly reduction property which indicates potential biological activity rather than Ar Janchivlan, Uvur-Elgen, Zurt, Uvdug and Tsavchir 3 bulag which were ranged between 46 to 101 mV. The Ulaanbaatar, Ar Janchivlan, Uvur Janchivlan and Uvur-Elgen were HCO3- - Ca2+, Mg2+ type, and Zurt, Lam, Uvdug and Tsavchir 3 bulag belong to the HCO3- - Ca2+, Na+, Mg2+ type water. The Khalzan -Uul is alone belongs to the Cl-, HCO3- - Na+ type. However, ionic amounts are decraesed in studied mineral waters based on their chemical composition which are compared to the previously described materials. Монгол орны зүүн бүсийн зарим нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаануудын гидрохимийн судалгаа Хураангуй: Бид энэ удаагийн судалгаагаар нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаануудын физик, химийн найрлага болон эмчилгээний идэвх үзүүлдэг элементүүдийг тодорхойлж өмнөх судлаачдын дүнтэй харьцуулан дүгнэлт өгөх зорилгоор энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн. Судалгаанд Улаанбаатар, Ар, Өвөр Жанчивлан, Өвөр-Элгэн, Зүрт, Лам, Өвдөг, Цавчир 3 булаг, Халзан-Уул зэрэг 9 нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаануудыг хамруулж дээжийг 2018 оны 8 сард цуглуулж физик, химийн найрлага, хувирамтгай ионуудыг газар дээр нь болон лабораторид тодорхойлов. Судалгаанд хамрагдсан нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаануудын ерөнхий эрдэсжилт 0.89-9.15 г/л, эмчилгээний идэвх үзүүлдэг нүүрсхүчлийн хий (СО2) 0.28-1.3 г/л, хоёр валенттай төмөр (Fe2+) 7.1-68.6 мг/л, орто цахиурын хүчил (H4SiO4) 30.58-73.16 мг/л-ийн агуулгатай, сул хүчиллэг (pH = 5.11-6.1) орчинтой рашаанууд байна. Эдгээр 9 рашаануудаас Ар Жанчивлан, Өвөр-Элгэн, Зүрт, Өвдөг, Цавчир 3 булаг гэсэн рашаануудын исэлдэн ангижрах потенциал (ORP) нь 46-108 mV байхад Улаанбаатар, Өвөр Жанчивлан, Лам, Халзан - Уулын рашаануудын исэлдэн ангижрах потенциал (ORP) нь -21ээс -78 mV байна. Энэ хасах утга илэрхийлж буй рашаанууд ангижрах төлөвт байгаа ба эмчилгээний идэвх өндөртэйг харуулж байна. Улаанбаатар, Ар, Өвөр Жанчивлан, Өвөр-Элгэний рашаанууд HCO3- - Ca2+, Mg2+ төрлийн, Зүрт, Лам, Өвдөг, Цавчир 3 булгийн рашаанууд HCO3- - Ca2+, Na+, Mg2+ -ийн холимог найрлагатай байхад Халзан-Уулын рашаан Cl-, HCO3- - Na+ төрлийн рашааны ангилалд хамаарагдаж байна. Судалгаанд хамрагдсан рашаануудыг өмнөх эрдэмтэдийн судалгааны дүнтэй харьцуулахад ионуудын тоон утга буурсан байгаа хэдий ч үндсэн найрлага бүтцийн хувьд өөрчлөлтгүй байгааг тодорхойлов. Түлхүүр үг: Зүүн бүс, хүйтэн рашаан, нүүрсхүчлийн хий, химийн найрлага |