ХӨХ ХОТЫН ЗҮҮН ТОЙРГИЙН ШАВЖИЙН ЗҮЙЛИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ТОГТООХ БҮЛГЭМДЛИЙН СУДАЛГАА
Autor: | Gui-sheng Yang |
---|---|
Rok vydání: | 2014 |
Zdroj: | Mongolian Journal of Agricultural Sciences. 12:181-185 |
ISSN: | 2524-0722 2310-6212 |
DOI: | 10.5564/mjas.v12i1.280 |
Popis: | Хөх хотын зүүн тойргийн шавжийн зүйлийн олон янз байдлыг тогтоох бүлгэмдлийн судалгааг 2011-2012 онуудад хавар, зун, намрын улиралд судалгааны 4 цэг сонгож, сар бүр 3 удаагийн давталттай гүйцэтгэж, 5305 ш дээж материал цуглууллаа. Бидний судалгаагаар шавжийн ангийн 11 баг, 75 овог, 164 зүйл тус газарт тархаж байгааг тогтоолоо. Хөх хотын зүүн тойрогт шулуун далавчтан (Orthoptera), хагас хатуу далавчтан (Hemiptera), хатуу далавчтан (Coleoptera), хос далавчтан (Diptera), сарьсан далавчтан (Hymenoptera)-ы багийн шавжууд зүйлийн бүрдлийн хувьд давамгайлж тархсан байна. Шавжийн зүйлийн Шэннон-Уинерийн олон янз байдлын индекс зуны улиралд их, намрын улиралд дундаж, хаврын улиралд хамгийн бага байна.DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.280 |
Databáze: | OpenAIRE |
Externí odkaz: |