ИХ ТАВАН САЛАА (PLANTAGO MAJOR L.) УРГАМЛЫН ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ИДЭВХИЙГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Autor: N V Ay, Баатарцогт O
Rok vydání: 2017
Předmět:
Zdroj: Mongolian Journal of Agricultural Sciences. 20:110-115
ISSN: 2524-0722
2310-6212
DOI: 10.5564/mjas.v20i01.785
Popis: Их таван салаа (Plantago major L.) нь Азийн ихэнх оронд элбэг тархан ургадаг эмийн ургамал бөгөөд уламжлалт анагаах ухаанд шарх, ханиад томуу, хорт хавдар болон үрэвслийг анагаах зориулалтаар хэрэглэгддэг. Энэхүү судалгаанд Plantago major (PME) -ийн этилийн спиртэн хандаар хархны арьсны хорт хавдрын B16F10 эсэд үйлчлүүлэн түүний хорт хавдрын эсийн ургалтыг дарангуйлах идэвхийг тодорхойлох болон үрэвслийн эсрэг үйлчилэлийг RAW264.7 хулганы макрофаг шугаман эсийг ашиглан in vitro нөхцөлд судлан тогтоох зорилго тавьсан болно. RAW264.7 хулганы макрофаг шугаман эсийг липополисахарид (LPS) -аар үйлчлүүлсэн болон үйлчлээгүй 2 хувилбарт PМE- хандыг (0, 50, 100, 200, 400 мкг/мл) концентрацийн хувилбартайгаар тус тус эсэд үйлчлүүлж үрэвслийн эсрэг идэвхийг тодорхойлов. Мөн хорт хавдрын эсрэг идэвхийг тогтоохын тулд PМE хандыг концентрацийн 4 хувилбартайгаар (0, 0.6, 1.2, 2.5, 5 мкг/мл) хархны арьсны хорт хавдрын B16F10 эсэд үйлчлүүлэн CCK-8 (cell counting kit) арга зүйн дагуу эсийн олшролтын тоог тодорхойлов. Үр дүнгээс үзэхэд PМE этилийн спиртэн ханд нь үйлчлүүлсэн тунгаас хамааран липополисахаридаар (LPS) өдөөгдөн үрэвсэлийн сигнал үүссэн RAW264.7 хулганы макрофаг эсийн (Nitric Oxide) нийлэгжүүлэх идэвхийг бууруулж байсан ба эсэд хоруу чанар үзүүлээгүй бөгөөд үрэвслийн эсрэг идэвхитэй болохыг тогтоов. Харин хархны арьсны хорт хавдрын B16F10 эсийн олшролтыг дарангуйлж, хорт хавдрын эсийн ургалтыг дарангуйлах үйлчилгээг үзүүлж байгааг тогтоов.
Databáze: OpenAIRE